Хөгжим тоглож сурна гэдэг соёл юм

Хүүхэд болгон багадаа дуулж, шүлэг уншдаг. Хүүхдийг багаас нь дэмжиж, ямар мэргэжил боловсролтой болох байлаа ч хөгжмийн боловсрол олгох нь зөв хүн болж төлөвшихөд асар их үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Харин солгой хоолойтой байна уу, үгүй юу гэдэг нь ирээдүйн хөгжмийн боловсролд нэг их ач холбогдолтой биш гэнэ. Бас тэр том төгөлдөр хуурыг хаанаа тавих вэ дээ, хэн хүүхдээ хөгжмийн хичээлд нь зөөх юм, гэтэл англи хэлээ үзэх хэрэгтэй байдаг, сэлүүлж сургамаар байдаг, сонгодог бүжгийн хичээлд явуулбал бие бялдарын хөгжилд нь арай дээр биш үү гээд зөндөө олон саад болох яриа гэрээр дүүрэн өрнөдөг. 

Гэсэн ч энэ бүхнийг зүгээр л хойш нь тавиад та ирээдүйд хүүхдээ сайн сайхан яваасай, сайн хүн болоосой, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөсэй, амжилттай яваасай гэж хүсч л байгаа бол хөгжмийн хичээлийг заавал сурах ёстой зүйл гээд л эхнээсээ бодчих. Яагаад гэвэл энд хэдэн шалтгаан байна.

1. Хөгжмөөр тоглож сурна гэдэг соёл юм. 

Европын соёлт хүмүүс, өөрийгөө боловсролтой мэдлэгтэй, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн гэж үздэг бүх хүмүүс нийтээрээ хөгжим тоглож чаддаг байсан. Тийм биш бол тэдний хүрээлэлд багтахын тухай бодох ч хэрэггүй байв. Хөгжмийн боловсролтой байна гэдэг ерөөсөө л дээдсийн хүрээнийхний хамгийн энгийн зүйл байсан. Одоо ч тийм.

Алдарт Дюк Эллингтон төгөлдөр хуур хөгжим тоглох дуртай байсан. Учир нь тэрээр сайхан бүсгүйчүүдийн хүрээлэлд байх дуртай байж. Харин сайхан хөгжим тоглодог бүсгүй бол зүгээр л гайхамшиг. Олон шүтэн бишрэгчтэй байх нь гарцаагүй. 

2. Хөгжмийн хичээл хувь хүн болон төлөвших, сахилга баттай байж сурахад асар их үүрэг гүйцэтгэдэг.

Аль нэгэн хөгжмийн зэмсэг дээр тоглож сурна гэдэг хүнээс байнгын уйгагүй хөдөлмөр, зүтгэл, асар их тэвчээр шаарддаг аж.  

Өвөл, зун, баяр ёслол гээд хэзээд ч хөгжимчин хүн байнгын бэлтгэлтэй байх хэрэгтэй. Энэ зуршил тэдэнд багаас нь сууж өгдөг. Харин та тамирчид ч ялгаагүй их хөдөлмөрлөдөг гэх биз. Тэднээс ялгаатай нь энэ хөдөлмөр аюулгүй юм. Хөгжим тоглож байгаад хөлөө хугалжээ, нүүрээ цохиулжээ гэж сонссон уу? Хөгжимдөж сурахад энэ эрсдэлээс харин айх хэрэггүй юм.