Хөгжмийн талаар бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд

Дуу хөгжим гэдэг бол энэ хорвоо дээрх хамгийн сайхан зүйлсийн нэг.  Тодруулбал, нэг талаар маш энгийн мэт боловч нөгөө талаар хамгийн нарийн зүйл. Та бодоод үз дээ, тодорхой хэлбэлзэл бүхий долгион нэгдэн дуу болох ба түүнийг нь бидний чих хүлээж авсны дараа тархи түүнийг боловсруулсны дүнд бид түүний мэдэрдэг. Дууны уг үндэс бол манай дэлхийн физик бүтэц болон математикийн зарчим юм. Ингээд та бүхэндээ зөвхөн дуу, хөгжимтэй холбоотой таны мэдэхгүй болов уу гэсэн хэдэн баримтыг сонирхуулъя.

Битлз хамтлагийн хэн нь ч нот мэддэггүй байсан

Бидний зүрх сонсож буй хөгжмийн хэмнэлээр цохилно

Телекастер, Стратокастер зэрэг цахилгаан гитарыг зохиосон Лео Феэдер өөрөө гитар огт тоглож чаддаггүй нэгэн

Хамгийн урт органы концерт 2001 онд эхэлсэн ба 2640 онд буюу 639 жилийн дараа дуусна

Элвис Пресли өөрөө ганц ч дуу бичиж байгаагүй

Сиэтлийн рэппер NoClue Гиннесийн номонд хамгийн хурдан үглэгч рэпперээр бүртгэгдсэн ба 51,27 секундэд 723 үг хэлжээ

Дуу хөгжим тархины таашаал авах хэсгийг идэвхижүүлдэг байна

Антрактидад хийсэн концертоороо шуугиан тарьсан Metallica хамтлаг дэлхийн бүх тивд тоглосон анхны болоод цорын ганц хамтлагаар Гиннесийн номонд бичигджээ

Спортоор хичээллэх явцдаа дуу сонсвол та илүү их тэвчээртэй болдог

Хүний дуртай дуу нь түүний амьдралын нэг чухал хэсэг, сэтгэл хөдлөлтэй холбоотой байдаг

Warner Brothers компани дууны эрхээр жилд 2 сая доллар олдог 

Хөгжмийн аялгуунд цэцэг илүү хурдан ургадаг